Бүртгэл, Хүргэлтийн нөхцөл
Хүргэлтийн нөхцөл
1. Улаанбаатар хот доторх хүргэлт нь захиалга баталгаажсанаас хойш 24–48 цагийн дотор хийгдэнэ.
2. Хөдөө орон нутгийн хүргэлтийг Монгол шуудангаар ажлын 3–5 хоногийн дотор гүйцэтгэнэ.
3. Баасан гарагийн 17:00 цагаас хойш болон амралтын өдрүүдэд хийгдсэн захиалгыг Даваа гарагт савлаж, Мягмар гарагийн өглөө хүргэлтэд шилжүүлнэ.
4. Хүргэлт хийх үед хэрэглэгч утсаа нээлттэй байлгаж, заасан хаяг дээрээ байх шаардлагатайг анхаарна уу.
5. Орон нутгийн 201,000₮-өөс дээш үнийн дүнтэй захиалгын хүргэлт үнэгүй.

200,000₮ хүртэлх үнийн дүнтэй захиалгын хүргэлтийн төлбөр болох 11,000₮–18,700₮-ийг худалдан авагч нэмж төлнө.

6. Улаанбаатар хот доторх 201,000₮-өөс дээш үнийн дүнтэй захиалгын хүргэлт үнэгүй.

200,000₮ хүртэлх үнийн дүнтэй захиалгын хүргэлтийн төлбөр болох 6,600₮-ийг худалдан авагч нэмж төлнө.

7. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын нөхцөл байдал, бүх нийтийн хөл хорио болон бусад шалтгааны улмаас тээвэрлэлт саатах тохиолдолд хэрэглэгчдэд нэн даруй мэдэгдэнэ.
8. Улаанбаатар хотын хүргэлтийн бүс:
  • Зүүн: СХД – 21-р хороо
  • Хойд: ЧД – 32 тойрог
  • Баруун: БЗД – 16-р хороолол
  • Урд: ХУД – Зайсан, Яармаг, Нисэх
9. Хэрэглэгч захиалсан барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгасны дараа захиалга, хүргэлтийн маягтад гарын үсэг зурж хүлээн авна. Гарын үсэг зурж хүлээн авснаар бүтээгдэхүүн хэрэглэгчийн мэдэлд бүрэн шилжсэнд тооцно.
10. НӨАТ-ын баримтыг хэрэглэгчийн худалдан авсан бүтээгдэхүүнтэй хамт илгээнэ.
www.gobi.mn Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх зааварчилгаа:
Та худалдан авах бүтээгдэхүүнээ сонгохоос өмнө заавал хэрэглэгчийн бүртгэл үүсгэсэн байх шаардлагатайг анхаарна уу. Хэрэглэгчийн бүртгэл үүсгэхийн тулд;
1. Та www.gobi.mn “Нэвтрэх” хэсгээр зочилж “Бүртгэл үүсгэх” цэсийг сонгосноор хэрэглэгчийн бүртгэл хэсэгт шилжинэ.
2. Та бүртгүүлэх хэсгийг бөглөхдөө өөрийн хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд хувийн мэдээллийн үнэн байдлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна. Хувийн мэдээлэл буруу оруулснаас үүдэн гарах аливаа асуудлыг компани хариуцахгүй.
3. Та өөрийн мэдээллээ оруулан “Бүртгүүлэх” товчийг дарснаар вэбсайтын хэрэглэгчээр бүртгэгдэх болно
Эрхэм хэрэглэгч та www.gobi.mn вэбсайтад тавтай морилно уу.