Та худалдан авсан бараа, бүтээгдэхүүндээ сэтгэл ханамжгүй байвал дараах журмын дагуу буцаах болон солих үйлчилгээ авах боломжтойг анхаарна уу.
1. Хямдрал болон урамшуулал зарлагдсан бүтээгдэхүүнд буцаах болон солих нөхцөл үйлчлэхгүй.
2. Бээлий, оймс, дотуур өмд зэрэг бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын улмаас буцаах болон солих боломжгүй.
3. Мөнгөн буцаалт
Мөнгөн буцаалт нь хүргэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хүчинтэй байна. Ингэхдээ дараах нөхцөлийг хангасан байна:
- Худалдан авалтын НӨАТ-ын баримтыг уншуулаагүй байх шаардлагатай
4. Бүтээгдэхүүн солих
Бүтээгдэхүүн солих хүсэлт нь хүргэлтийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хүчинтэй байна. Ингэхдээ дараах нөхцөлийг хангасан байна:
- Бүтээгдэхүүний шошгыг салгаагүй байх.
- Толбо үүсээгүй, үнэртэй ус болон гоо сайхны бүтээгдэхүүний үнэр шингээгүй байх.
- Зөвхөн тухайн бүтээгдэхүүний ижил загварын өнгө болон размер-ыг солих боломжтой.
Дээрх шаардлагыг хангасан тохиолдолд бид таны буцаах болон солих хүсэлтийг хүлээн авч, найрсгаар үйлчлэх болно.
Та буцаах болон солих бүтээгдэхүүнээ ажлын өдрүүдэд 08:30–17:30 цагийн хооронд Гоёо оффист байрлах дотоод онлайн дэлгүүрийг хариуцсан менежерт хүлээлгэн өгнө үү. Хүлээлгэн өгөхдөө өөрийн бичиг баримт болон худалдан авалт хийснийг нотлох баримтыг авч ирэхийг анхаарна уу.
Холбоо барих дугаар: 7004-8888 (6 товч)