бидний тухай

БИДНИЙ ТУХАЙ

1981 оны 9 сарын 5-ны өдөр “Говь” үйлдвэр үүсгэн байгуулагдсан ба хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний брэнд билээ.

Монголын уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан ямааны ноолуурыг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн.

Шударга, ил тод, нээлттэй, хууль дүрмийг чандлан сахиж,хүний эрхийг дээдлэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг.

БИДНИЙ ТУХАЙ

БИДНИЙ ЗОРИЛТ

Эрхэм зорилго: Загварлаг, чанартай, нийцэмжит үнэтэй ноолууран хувцсаа дэлхийд таниулж, хүн бүрийг гоёно.

Алсын хараа: Амьдралын алхам бүрийг ноолууртай хамт.

Бидний уриа: Ноолууран хувцсыг хүн бүрд.

БИДНИЙ ЗОРИЛТ

БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ

Монгол хүний ур ухаан, чадварлаг хамт олны хамтын хүч, технологийн дэвшлээр бүтсэн ноолууран хувцас нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж, үнэ цэнийн баталгаа.

МАЛЧИД БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Орчин үеийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг малчдын уламжлалт ноолуур бэлтгэх аргачлалтай хослуулдаг нь Говь брэндийн бусдаас ялгарах гол онцлог болдгоос гадна Монгол ур ухаан, нүүдэлчин соёл бидний бүтээгдэхүүнд шингэн дэлхийн хэрэглэгчидэд хүрдэг.

Түүнчлэн Малчдын хувьд ямааны ноолуур нь амьжиргаа залгуулах орлогын эх үүсвэр болдог учир Говь ХК малчидтай шууд холбоо тогтоон дундын дамжуулагагүйгээр түүхий эдийг бэлтгэснээр малчид хөдөлмөрийн үр шимээ шууд хүртэх боломжтой болдог.

МАЛЧИД БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ