GOBI

Говь Органик брэндийг танилцуулж байна

40 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Говь брэнд нь түүхий эд болох ноос ноолуураа шууд малчдаасаа бэлтгэхийн сацуу эцсийн бэлэн бүтээгдэхүүн таны гарт очих хүртэлх бүхий л шат дамжлагын цогц үйлдвэрлэлийг дотооддоо явуулдгаараа онцлог билээ.

GOBI
GOBI
GOBI
GOBI

Хэрэглэгчиддээ зориулан ноолуурын өөрийнх нь байгалийн 4 өнгийг ашигласан Органик коллекцийг жил бүр танилцуулж эхлээд даруй 10-аад жил өнгөрчээ.

Ноолуур нь нарийн ширхэгтэй, хөнгөн, дулаан, дээд зэрэглэлийн чанараараа ховорд тооцогддог гайхалтай түүхий эд юм. Тиймдээ ч дэлхийн загварын салбарт ноолуурыг тансаг хэрэглээ гэж үздэг.

Говь брэнд нь тогтвортой хөгжил хариуцлагатай үйлдвэрлэлийг эрхэмлэхийн зэрэгцээ чанар технологийн дэвшлийг нүүдэлчин уламжлалтай хослуулан урласан ноолууран бүтээгдэхүүнийг боломжийн үнээр дотоодын төдийгүй олон улсын хэрэглэгчдэд хүргэх зорилготой.

Органик брэндийн сүүлийнколлекц нь нүүдэлчин амьдралын уламжлалт зан заншлыг байгалийн өнгө аястай хослуулсан өвөрмөц шийдэлтэй. Ноолуурын зөөлөн өнгө аяс бүхий мэдрэмжийг ноолууран судал, хээгээр илэрхийлсэн нь энэхүү коллекцийн гол онцлог юм. Загварын хувьд гоёмсог, тансаг хэдий ч өдөр бүр өмсөж болохуйц тав тухыг танд мэдрүүлэх болно.