бидний тухай

БИДНИЙ ТУХАЙ

1981 оны 9 сарын 5-ны өдөр “Говь” үйлдвэр үүсгэн байгуулагдсан ба хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний брэнд билээ.

Монголын уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан ямааны ноолуурыг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн.

Шударга, ил тод, нээлттэй, хууль дүрмийг чандлан сахиж,хүний эрхийг дээдлэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулхыг эрхэмлэдэг.

бидний тухай

БИДНИЙ ЗОРИЛТ

Эрхэм зорилго: Дэлхийн өнцөг бүрт хүн бүхний дурлах ноолууран хувцсыг хамгийн нийцэмжит үнээр нийлүүлнэ.

Алсын хараа: Амьдралын алхам бүрийг ноолууртай хамт

Уриа: Ноолууран хувцсыг хүн бүрт.

бидний тухай

БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ

Монгол хүний ур ухаан, чадварлаг хамт олны хамтын хүч, технологийн дэвшлээр бүтсэн ноолууран хувцас нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж, үнэ цэнийн баталгаа.

МАЛЧИД БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Орчин үеийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг малчдын уламжлалт ноолуур бэлтгэх аргачлалтай хослуулдаг нь Говь брэндийн бусдаас ялгарах гол онцлог болдгоос гадна Монгол ур ухаан, нүүдэлчин соёл бидний бүтээгдэхүүнд шингэн дэлхийн хэрэглэгчидэд хүрдэг.

Түүнчлэн Малчдын хувьд ямааны ноолуур нь амьжиргаа залгуулах орлогын эх үүсвэр болдог учир Говь ХК малчидтай шууд холбоо тогтоон дундын дамжуулагагүйгээр түүхий эдийг бэлтгэснээр малчид хөдөлмөрийн үр шимээ шууд хүртэх боломжтой болдог.

бидний тухай