Ноолуур арчилгаа

амраах

1. амраах

Зориулалтын угаалгын шингэн хэрэглэж 18-20*С-ийн бүлээн усанд сайтар уусгана. Угаах хувцсаа угаалгын шингэнтэй усандаа хийж 10-20 минут дэвтээж амраана.

гараар угаах

2. гараар угаах

Дэвтээсэн хувцсаа зөөлөн базаж угаах ба амрааж угаах үйлдлийг хоёр удаа давтаж хийнэ. Угаасан хувцсаа цэвэр усанд сайтар зайлж, зөөлөн базаж усыг шүүнэ.

хатаах

3. хатаах

Базаж гаргасан хувцсаа хавтгай талбай дээр хэлбэржүүлэн тавьж хатаана.

индүүдэх

4. индүүдэх

Хатсан хувцсаа дунд зэргийн хэмтэй индүүгээр бүтээгдэхүүнээс 0.5-1 см зайтай уураар индүүднэ.

шаариглалт цэвэрлэлт

5. шаариглалт цэвэрлэлт

Индүүдсэний дараа хувцасны бөөгнөрлийг түүж цэвэрлэнэ.

хадгалах

6. хадгалах

Цэвэрлэсэн хувцсаа зааврын дагуу эвхэж, зориулалтын уутанд хадгална.

Хими цэвэрлэгээ хүлээн авах байршил:

Галлериа улаанбаатар

Өдөр бүр: 11:00 - 20:00

үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүр

Өдөр бүр: 11:00 - 20:00