ХАЙР ТҮГЭЭЕ: Шинэ жилээр хайртай, дотны хүндээ өгөх ХАМГИЙН ДУЛААН БЭЛЭГ

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр бөгөөд энэ өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнууд өөр өөрсдийн уламжлал, онцлогийг харуулан янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Шинэ жилийн баярын хамгийн сайхан нь таны хувьд юу вэ? Дотно танил мандариний үнэр, өвлийн өвөө, цасан охин, гялалзан гялтганах сүлд мод, баярын ширээ, сэтгэл шингэсэн бэлэг, инээд хөөр цангинасан өдрүүд юм.

Хайртай хэн бүхэндээ сэтгэл шингэсэн бэлгээ өгч тэднийхээ инээмсэглэхийг харах мөч хамгаас жаргалтай. Жилийн хамгийн сайхан энэ үеэр хүн бүр өөрийн эрхгүй зөөлөн, дулаан, сүлжмэл бүтээгдэхүүнд татагддаг. Ийм ч учраас хайртай хүмүүс, хамт олон, найз нөхдөдөө талархсан сэтгэлээ илэрхийлэн үргэлж хамт байхын бэлгэдэл болгож, сэтгэл шингэсэн үнэ цэнтэй бэлгийг бэлэглэх нь баярын өдрийг тань гэрэлтүүлнэ.

Говь брэнд шинэ жилийн баярыг илүү онцгой, дахин давтагдашгүй болгох “ХАМГИЙН ДУЛААН БЭЛЭГ”-ийг задалж байна.

ГОВЬ брэндийн танд санал болгох дулаан бэлэг

Шинэ жилийн баярын мэдрэмжийг илэрхийлсэн улаан, цагаан, хөх өнгөний хослол бүхий Говь брэндийн ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН шинэ жилийн тансаг бэлгийн нэг юм.

100% ноолуураар урласан шинэ бүтээгдэхүүн нь бүх насныхан өмсөхөд тохиромжтой ба жаккард сүлжээстэй цамц, геометр дүрслэлтэй свитер зэрэг нь таны гэр бүл, хайртай хүмүүсийг тань баярлуулна. Шинэ жилийн бэлгээ Говь брэндээс сонгон БЭЛГИЙН ХАЙРЦАГ болон талархсан сэтгэлийн үгсээ бичих ИЛ ЗАХИДАЛ-ыг бэлэг болгон аваарай.

Баяр хөөр, аз жаргалыг илэрхийлсэн он солигдох мөчид Говь брэндээс сонгосон бэлэг таны гэр бүлийн баярт ОНЦГОЙ дурсамжийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ БЭЛЭГЛЭХ ХАМГИЙН ДУЛААН БЭЛГИЙГ ГОВЬ БРЭНДЭЭС...