Эхлэл     Дэлгүүрийн байршил     Таны сагсанд : 0      Нэвтрэх / Шинэ хэрэглэгч
  english site coming soon
ЭРЭГТЭЙ | ЭМЭГТЭЙ | ХҮҮХЭД | ГЭР АХУЙ КАТАЛОГИ
http://www.gobi.mn/mon/admin/meditor/uploads/images/header_tuuhii_ed.jpg
Таны зочилж буй хуудас:  Эхлэл    Түүхий эд материал    Түүхий эд бэлтгэл
ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ

Үйлдвэрлэлийн хэрэгцээт  түүхий  эд  бэлтгэлийг  гадаад, дотоодын  захиалагчдын бүтээгдэхүүний  өнгө, загварыг  харгалзан, бэлтгэдэг учраас ноос, ноолуурын  өнгө, бүтцийн чанарт  онцгой  анхаардаг.

Иймд хэрэгцээт түүхий  эдээ  бэлтгэхийн  тулд малын  үүлдэр, угсаа түүний  чанарыг  судалгаа, шинжилгээний  үндсэн  дээр сонгож, бүх төрлийн  түүхий  эдийнхээ 80 гаруй  хувийг  хөдөө  орон  нутагт  шууд  малчдын  гараас бэлтгэж эхэлснээр түүхий  эдийн чанар  эрс  дээшилж, улмаар  бэлэн  бүтээгдэхүүний  чанар,  өнгө үзэмжинд  нөлөөлөхүйц хэмжээнд бэлтгэлийн  ажлыг зохион  байгуулж  байна.

Аль  ч  талаараа  Монгол нутагт олон жил үе дамжин  өсгөн  үржүүлж  ирсэн мал  сүргийн маань  цэвэр нутгийн  үүлдэр, цөм  сүргийн түүхий  эд  зах  зээлд үргэлж  нэр  хүндтэй,  эрэлт  хэрэгцээ  өндөртэй  хэвээрээ  байгааг дурдахгүй  байж болохгүй юм. Үүний тод жишээ нь: Баянхонгор  аймгийн Шинэжинст сумын  “Залаа жинстийн цагаан” ямааны  цагаан ноолуур, Хөвсгөл  аймгийн Төмөрбулаг  сумын  “Эрчмийн  хар” ямааны  хар ноолуур зэргийг нэрлэж  болно.

Бид жилд  дунджаар 300-350 тн  ямааны  ноолуур 150-200 тн  тэмээний  ноос  бэлтгэдэг.


Түүхий эд бэлтгэлийн стандарт:

ЯМААНЫ НООЛУУР БЭЛТГЭЛИЙН
УЛСЫН СТАНДАРТ MNS 38-2007
ТЭМЭЭНИЙ НООС БЭЛТГЭЛИЙН
УЛСЫН СТАНДАРТ MNS 36-2007
ӨНГӨӨР НЬ :
  • Цагаан / зөвхөн цагаан өнгийн ямааны ноолуур /
  • Цайвар / хул шар, шаргал, улаан бор өнгийн  болон  /
  • Цэнхэр ямааны ноолуур
  • Бараан / хар бараан зүсмийн ямааны ноолуур /
ЧАНАРААР НЬ :
  • Дээд зэрэг - 15.5 микрон хүртэл
  • 1-р зэрэг - 16.5 микрон хүртэл /Говь ХК-ийн стандарт/
  • 2-р зэрэг - 17.5 микрон хүртэл
  • 3-р зэрэг - 19.0 микрон хүртэл
Ноолуурын голч гэдэг нь ямааны ноолуурын
ширхэгтийн нарийны үзүүлэлт юм.

ХЯЛГАС АГУУЛАМЖААР НЬ :
  • 80 %-ийн ноолуур агууламжтай
  • 60%-ийн ноолуур агууламжтай
  • 35%-ийн ноолуур агууламжтай  гэж ангилна.      
ТЭМЭЭНИЙ НООСЫГ НАСНЫ ОНЦЛОГ,
НООСНЫ БҮТЭЦ, ЧАНАРААР НЬ :  
  • Ботго, торомны /3 хүртэл насны тэмээний их биений ноос/
  • Ердийн эм ноос / 3-с дээш насны тэмээний их биений ноос /
  • Эр ноос / зогдор, тэмээний шил, бөхний оройны ноос / 
ӨНГӨӨР НЬ :  
  • Цагаан / зөвхөн цагаан зүсмийн тэмээний ноос /
  • Шар / Галбын Говийн улаан үүлдрийн тэмээний ноос /
  • Хүрэн / Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний  ноос /
НООСЫГ БОХИРДОЛТЫН БАЙДЛААР НЬ :
  • Хэвийн                                     
  • Хогтой ноос гэж ангилна   
Бидний тухай
Мэдээ, мэдээлэл
Бүтээгдэхүүн
Түүхий эд материал
Хэрэглэгчийн үйлчилгээ
Захирлын мэндчилгээ
Танилцуулга
Түүхэн замнал
Технологи
Хүний нөөц
Холбоо барих
Шинэ мэдээ
Үйлдвэрийн аялал
Энтертайнмент
Сүлжмэл
Нэхмэл
Оёмол
Ээрмэл утас
Даавуу, Драп
Самнасан ноолуур
Ямааны ноолуур
Тэмээний ноос
Сарлагийн хөөвөр
Түүхий эд бэлтгэл
Карт
Ноолуур арчилгаа
Асуулт хариулт
Судалгаа
SPRING SUMMER 2010 GOBI COLLECTION SHOW