ТАНИЛЦУУЛГА
“Говь” ХК нь 1981 онд Япон Улсын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар өөрийн орны байгалийн гаралтай 100% ямааны ноолуур, тэмээний ноосыг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгуулагдсан.
Говь ХК нь дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч юм. Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Монгол ямааны нарийн микронтой 100 хувийн цэвэр ноолуураар орчин үеийн хамгийн дэвшилтэд техник, технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг экспортлодог Дэлхийн 5 том үйлдвэрлэгчийн нэг юм.
Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр цаг тутамд хувьсан өөрчлөгдөж байдаг дэлхийн хувцас загварын чиг хандлагатай хөл зэрэгцэн алхаж, дэлхийн түвшинд хүрсэн загварлаг, чанартай бүтээгдэхүүнээр Олон Улсын зах зээлд өрсөлдөх, мөн дотоодын хэрэглэгчид маань ч энэхүү чанартай, загварлаг ноолууран бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болж байгаа юм.
|