Эхлэл     Дэлгүүрийн байршил     Таны сагсанд : 0      Нэвтрэх / Шинэ хэрэглэгч
  english site coming soon
ЭРЭГТЭЙ | ЭМЭГТЭЙ | ХҮҮХЭД | ГЭР АХУЙ КАТАЛОГИ
Таны зочилж буй хуудас:  Эхлэл    Бидний тухай    Захирлын мэндчилгээ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Ноолуурын салбарын тэргүүлэгч Говь ХК-тай хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс, манай бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч Та бүхэнд энэ өдрийн амгаланг эрж, эрхэлж буй ажил, бизнест тань амжилт хүсье.

Анх 1981 онд Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын анхны ноолуурын салбарын үйлдвэрлэгч Говь компанийн үндэс сууриа тавьж шинээр ашиглалтанд орж байсан бол даруй 30-аад жилийн түүхтэй, дотоод болон гадаадын зах зээлд өндөр нэр хүнд бүхий, өргөн туршлагатай, Монгол орныхоо нэрийг Дэлхийд дуурсгаж яваа амжилт бүтээлээр дүүрэн хамт олон болтлоо хөгжжээ.

Тэгвэл өнөөдөр ноолуурын салбартаа тэргүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэн байнга шинэчлэгдэн хөгжиж, Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэн амжилттай ажиллаж байна.

Хувьчлагдсанаас хойш техник, технологийн иж бүрэн шинэчлэлтийг үе шаттайгаар хийхийн сацуу түүхий эдийн болон эцсийн бэлэн бүтээгдэхүүний чанарт голлон анхаарч Дэлхийн хувцас загварын орчин үеийн чиг хандлагатай хөл зэрэгцэн дотоод, гадаадын хэрэглэгч, түншүүдэд чанартай бүтээгдэхүүнээрээ үйлчилж байгаадаа сэтгэл хангалуун  байна.


Говь ХКомпанийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт бүхэн ур чадвартай Монгол инженерүүд, ажилтан, ажиллагсдын маань сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна.
Та бүхэнд Говь ХКомпанийн 1400-аад ажилтан ажиллагсдын нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, удаан наслахыг хүсэн ерөөе.



ГОВЬ ХК-ийн Гүйцэтгэх захирал  / Ц.БААТАРСАЙХАН /

Бидний тухай
Мэдээ, мэдээлэл
Бүтээгдэхүүн
Түүхий эд материал
Хэрэглэгчийн үйлчилгээ
Захирлын мэндчилгээ
Танилцуулга
Түүхэн замнал
Технологи
Хүний нөөц
Холбоо барих
Шинэ мэдээ
Үйлдвэрийн аялал
Энтертайнмент
Сүлжмэл
Нэхмэл
Оёмол
Ээрмэл утас
Даавуу, Драп
Самнасан ноолуур
Ямааны ноолуур
Тэмээний ноос
Сарлагийн хөөвөр
Түүхий эд бэлтгэл
Карт
Ноолуур арчилгаа
Асуулт хариулт
Судалгаа
SPRING SUMMER 2010 GOBI COLLECTION SHOW