АСУУЛТ ХАРИУЛТ
Говийн ноолууран бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авч болох вэ ?
Захиалгаар ноолууран хувцас хийдэг үү? Яаж захиалах вэ ?
- Хувь хүний захиалгаар ноолууран даавуу, драпаар хэрэглэгчийн хүссэн загвараар пальто, хослол, дээл, хантааз хийдэг.
- Үйлдвэрийн дэргэдэх “Говь салон”-д өөрийн биеэр ирж хэмжээгээ өгөөд, материалаа сонгоод захиалж болно.
Захиалсан хувцас ямар хугацаанд гарах вэ?
- 7-14 хоногийн хугацаанд бэлэн болно
Танай хими цэвэрлэгээний цэгүүд хаана хаана ажилладаг вэ?
- Нэрийн барааны дэлгүүрүүдээр
Нөхөн засвар хийдэг үү?
Загвар өөрчилж болох уу?
- Хэт хүндрэлтэй биш бол загвараа өөрчилж болно
Хүүхдийн загвар байдаг уу?
- Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өлгий, бойтог, мөлхөө өмд, бүх насны хүүхдийн цамц, өмд, пальто
Ээрмэл утас худалддаг уу?
- 100 хувийн ноолууран болон тэмээний утас үйлдвэрлэн худалддаг. 26/2, 24/2, 11/2 гэх мэт номерийн ээрмэл утас, төрөл бүрийн өнгөөр,
- Үйлдвэрийн дэргэдэх “Factory store” төв дэлгүүрийн утас борлуулах тасагт худалддаг
|