Эхлэл     Дэлгүүрийн байршил     Таны сагсанд : 0      Нэвтрэх / Шинэ хэрэглэгч
  english site coming soon
ЭРЭГТЭЙ | ЭМЭГТЭЙ | ХҮҮХЭД | ГЭР АХУЙ КАТАЛОГИ

Таны зочилж буй хуудас:  Эхлэл    Түүхий эд материал    Ямааны ноолуур
ЯМААНЫ НООЛУУР

Хүн болоод нийгмийн хэрэгцээ хязгааргүй байтал, үүнийг байгалийн хязгаарлагдмал нөөцөөр яаж хангах вэ? гэсэн асуулт дэлхийн аль ч оронд тавигддаг асуудал байдаг. Нөөц баялгаар хязгаарлагдмал ертөнцөд юуг хэнд зориулж үйлдвэрлэх вэ? гэдгээ зөв шийдэх нь улс орнуудын эдийн засгийн гол асуудал болсоор ирсэн.
 
Харин манай орны хувьд нутгийнх нь ямааны ноолуур энэ асуудлыг шийдвэрлэхэд гол үр дүн өгч байдаг чухал түүхий эд болсоор 30 гаруй жилийг ардаа орхижээ. Ямааны ноолуур нь хөнгөн, зөөлөн, тансаг, дулаан хадгалах чадвар онцгой сайн ба түүгээр хийсэн бүтээгдэхүүн нь зах зээлд байнгын эрэлт, хэрэгцээтэй байдагаараа өндөр үнэлэгддэг түүхий эд юм.
Тийм ч учраас ноолуур нь манай улсын үндэсний брэнд, нөхөн сэргээгддэг үнэт түүхий эд бөгөөд үйлдвэрийн маань үндсэн түүхий эд нь Монгол ямааны сайн чанарын ноолуур байдаг.

Дэлхийн нийт ноолуурын 60 гаруй хувийг урд хөрш Хятад, 20 гаруй хувийг Монгол, үлдсэн хувийг Иран, Афганистан гэх мэт улсууд бэлтгэдэг гэсэн ерөнхий тооцоо гардаг.
Ноолуурын амин чухал үзүүлэлт болох хамгийн нарийн ноолуурын ширхэгт нь Хятад ба Монгол ямаанаас ургадаг бөгөөд дундаж нарийн нь 14.5-16.5 мкм хүртэл байдаг. Иймд хамгийн нарийн сайн чанарын ноолуурыг зөвхөн Монгол , Хятад улсын уулархаг газар үржүүлдэг ямаанаас л авч чадна.
Харин Иран болон бусад орны ноолуурын нарийн дунджаар 17.5-19.5 мкм түүнээс ч дээш байдаг.
Энэ нь хонины ноосны чанартай харьцуулахад Хятад ба Монгол ямааны ноолуур 110-р чанарын ноостой, ноолуур нь 80-90-р чанарын ноостой ижил гэсэн үзүүлэлт юм.

Өөрөөр хэлбэл Монгол ямааны ноолуур нь ширхэгтийн нарийн, уртаараа чанарын хувьд бусад орны ноолуураас давуу байдаг.

Ямааны ноолуурын чанар байгаль цаг ууртайгаа шууд холбоотой байдгийн жишээ нь хүйтэн өвөлтэй төв Азийн өндөрлөг нутагт сайн чанарын нарийн ноолуур нь л ямааг хүйтнээс хамгаалж чаддагаар батлагддаг.2008 оны мал тооллогын дүнгээр манай улс нийт 19.5 сая толгой ямаа тоолуулсан дүн гарч энэ нь нийт малын сүргийн 46.1%-ийг эзэлсэн байна.

Ямааны ноолуур нь ноолуур, хялгас, завсрын үснээс бүрдэнэ. Ноолуур нь долгиолог, жигд атираатай, хөнгөн, зөөлөн, дулаан хадгалах чадвар сайтай дундаж нарийн нь 14.0-17.0 мкм, урт нь 38-45 мкм байна. Ноолуур нь хялгас завсрын үстэй харьцуулахад харьцангуй хөнгөн, зөөлөн, нарийн, торгомсог богино байна. Ноолуурын урт нь үүлдэр, омгоосоо шалтгаалан ялгаатай байна.

Завсрын үс гэдэг нь ноолуур болон хялгасны аль алиных нь зарим чанарыг агуулсан ширхэгт. Завсрын үсний нэг үзүүр нь ноолууран, нөгөө үзүүр нь хялгасны чанарыг агуулсан байдаг.

Хялгас нь голдоо хөндий, зууван дугуй хэлбэртэй, хайрс нь тасархай, жигд бус долгиотой хатуу ширхэгт. 30мкм –с дээш ширхэгтийг хялгасанд тооцдог.

Бидний тухай
Мэдээ, мэдээлэл
Бүтээгдэхүүн
Түүхий эд материал
Хэрэглэгчийн үйлчилгээ
Захирлын мэндчилгээ
Танилцуулга
Түүхэн замнал
Технологи
Хүний нөөц
Холбоо барих
Шинэ мэдээ
Үйлдвэрийн аялал
Энтертайнмент
Сүлжмэл
Нэхмэл
Оёмол
Ээрмэл утас
Даавуу, Драп
Самнасан ноолуур
Ямааны ноолуур
Тэмээний ноос
Сарлагийн хөөвөр
Түүхий эд бэлтгэл
Карт
Ноолуур арчилгаа
Асуулт хариулт
Судалгаа
SPRING SUMMER 2010 GOBI COLLECTION SHOW