Ээрмэл утасны түүхий эдийн чанар ямар байна түүнээс бүтээгдэхүүний чанар шалтгаалдаг. Монголдоо хамгийн сайн чанарын 100% ноолууран ээрмэл утас үйлдвэрлэдэг Говь компани нь ээрэх үйлдвэртээ орчин үеийн техник, технологийн шинэчлэлт хийснээр бүтээгдэхүүнийхээ чанарыг улам сайжруулж Дэлхийн зиндаанд хүрч өрсөлдөж эхэллээ.
Түүхий эдийн холиог жигд сайн хийх нь ээрмэл утасны чанарт онцгой нөлөөлдөг. Тиймээс бид Италийн “Ommi” фирмийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат холих машин, ээрэх үйлдвэрлэлдээ мөн Италийн “Officine Gaudino” фирмийн ээрэх бүх үйл явцыг компьютероор хянадаг, 11-48 номерийн утас хийх боломжтой ээрэх машин, Японы “Muratec” фирмийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат бүтээмж өндөртэй ороох машиныг ашиглаж байна. Ээрэх үйлдвэрлэлийн ороох дамжлага нь дан ээрмэл ороох явцад утасны бүдүүн нарийн, бүл цүлийг мэдэрч утсыг жигд орооход чиглэгдсэн байдаг.
Эдгээр хамгийн сүүлийн үеийн техник, технологийн шинэчлэлт хийснээр анхан шатны боловсруулалтаас эхлээд ноолууран ээрмэл утас болон эцсийн бэлэн бүтээгдэхүүний чанарт дэвшил гарч байна.
Ээрмэлийг нарийн ээрэх /гребенная/, бvдvvн ээрэх /аппаратная/ системvvдээр бэлтгэдэг. Бvдvvн ээрэх системээр 111-36 текс, нарийн ээрэх системээр 25-12.5 тн ээрмэл, нарийн ээрэх системээр 15-17 тн ээрмэл, 60-62 тн бөмбөгөн ноос, ноолуур vйлдвэрлэх хvчин чадалтай. Жилдээ 120-130 тонн ээрмэл утас vйлдвэрлэх хvчин чадалтай. Самнах ба ээрэх дамжлагад цувимал болон ээрмэлийн номер, ээрмэлийн жигд бус, даац, эрч, эрчийн жигд бусыг лабораторийн шинжилгээгээр тодорхойлж байгууллагын стандартаар баталгаажуулдаг.