Говь салон нь хувь хүн, албан байгууллагын захиалгаар тухайн хэрэглэгчийн хүссэн хэмжээ загвараар төрөл бүрийн оёмол бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд хийж үйлчилдэг.
Зөөлөн оёдлын цех
Зөөлөн оёдлын цех нь анх 1995 онд байгуулагдсан бөгөөд ноолууран болон тэмээний ноосон нэхмэл хөнжил, захиалгат хувцас үйлдвэрлэж байна.
Захиалгаар эрэгтэй эмэгтэй, хүүхдийн пальто, пиджак костюм, юбка жилет, платье, монгол үндэсний дээл хантааз, хүрэм гэх мэт бүтээгдэхүүнийг тухайн хэрэглэгчийн хүссэн өнгө загвар дизайнаар хийж үйлчилдэг. Массаар тэмээний ба ямааны ноолууран хөнжил, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тэмээний болон ноолууран майк, нуруувч, өвдгөвч, бойтог, эр эм хүрэм, эрэгтэй срочкон цамц, нөмрөг гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Байгууллагын захиалгаар хийсэн ажлууд:
- 2005 онд МИАТ-н дотоод үйлчилгээний дүрэмт хувцас, гадаад нислэгийн нисэгч, үйлчлэгч нарын ноолууран пальто /
- “Номин холдинг” ХХК-ийн ажиллагсдын өвлийн дулаалгатай ажлын хувцас
- “Тоногтой тэмээний майк” ОХУ-н захиалгаар
- “Анод”, “Монгол шуудан” банкны ажилагсдын дүрэмт хувцас
Хувь хүний захиалгыг Говь үйлдвэрийн дэргэдэх “Говь салон” дээрээ авч 7-14 хоногт захиалгыг хийж өгдөг ба захиалгын завсар тухайн хэрэглэгчид примерк өмсгөж үзэн загвар, биеийн суултыг баталгаажуулан захиалгат хувцасыг нь хийж өгдөг.
Оёмол хөнжлийн цех
Оёмол хөнжлийн цех нь 2002 онд байгуулагдсан бөгөөд үйлдвэрлэлийн хоёрдогч түүхий эд болох ноолуурын дахин задалсан үзүүр, тэмээний ноос, тэмээний зогдор гэх мэт түүхий эдийг ашиглан оёмол хөнжил, гудас, аяны мешок, матрас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Үйлдвэрлэлийн хоёрдогч түүхий эдийг ашиглан хийсэн оёмол бүтээгдэхүүний гадар өнгөний даавуун материалыг Солонгос улсын чанар сайтай, будаг гардаггүй, нягт хөвөн даавууг сонгож хийдэгээрээ давуу талтай.