ХҮНИЙН НӨӨЦ

Эрхэм зорилго
Хүний нөөцийн бодлогыг оновчтой тодорхойлон хөгжүүлж, ажилтан бүрийг байгууллагын баялаг болгосноор байгууллагын тогтвортой хөгжлийг хангана.
Ноолууран чиглэлийн үйлдвэрийн хувьд хүчин чадлаараа дэлхийн хамгийн том 5 үйлдвэрийн нэгд зүй ёсоор тооцогдож дэлхийд брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг манай компани гар сэтгэл нийлсэн 1400 орчим ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний хамгийн том хөрөнгө оруулалт болох ажиллагсаддаа ажлын тав тухтай орчин, зах зээлд өрсөлдөхүйц цалин, сэтгэл ханамжийг бий болгохыг чухалчилдаг.
|