ТЕХНОЛОГИ
Байгалийн 100% цэвэр түүхий эдийг хүлээн авч боловсруулалт хийхээс эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шат дамжлагууд нь чанар стандартын хяналт дор явагддаг.
Говь ХКомпани нь бүтээгдэхүүний загвар хийцийг Дэлхийн жишигт хүргэх, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан техник, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг билээ.
Иймээс сүлжмэлийн чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Дэлхийд алдартай Италийн “STALAM” фирмийн хатаах, Японы “Hisaki” фирмийн будах, Италийн “OMMI” фирмийн холих, Японы “Muratec” фирмийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат ороох, Италийн “Gaudino” фирмийн ээрэх, Япон улсын “Shima Seiki”, Германы “Stoll” фирмийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат сүлжих, Италийн “Complett” фирмийн оёх машин зэрэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигладаг.
|