by

хувьцаа эзэмшигчдэд

Мэдээлэл

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО /2016.04.08/
2016/10/20

“Говь” ХК Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг 2016 оны 4 сарын 8-ны өдрийн 14:00 цагт компанийн Төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” гэр ресторанд зохион байгууллаа.

Хурлаар:

  1. Компанийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт
  2. Компанид шинээр нэвтрүүлж буй АМЁБ менежментийн үр дүн
  3. Компанийн дүрэмд оруулах өөрчлөлт
  4. 2014 онд ноогдол ашиг тараалтын тайлан, 2015 оны ашгаас ногдол ашиг тараах тухай ТУЗ-ийн тогтоол
  5. ТУЗ-ийн гишүүдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсч, асуулт тавьж, хариултаа сонссоны эцэст саналын хуудсаар саналаа өгч, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.
  1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2015 оны үйл ажиллагааны тайланд “бизнес төлөвлөгөөний зорилтоо хангахын тулд компани өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг батлав.
  2. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор батлагдсан одоогийн мөрдөж байгаа дүрэмд зарим нэг өөрчлөлтийг орууллаа. Тодруулбал дүрмийн зүйл заалтуудын дараалалд Billet орсон, үндсэн заалтаасаа тусдаа нэгээс эхэлж дугаарлагдсан болон дугаарлалтгүй заалт олон байгаа учраас дүрмийн бүх заалтыг дэс дараалсан зүйл заалттай болгох, мөн компанийн эрх бүхий албан тушаалтанд Санхүү бүртгэлийн хэлтсийн захирлыг нэмж оруулах гэсэн өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэв.
  3. Мөн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Д. Хүрэлбаатар, Такеши Камбэ, Т.Одмаа, Д.Гэрэлмаа, З.Шагдарсүрэн нарыг, ТУЗ-ын ердийн гишүүнээр Ц. Баатарсайхан, Д. Хулан, Хидео Савада, Д. Наранбаатар нарыг тус тус 3 жилийн хугацаагаар сонгохоор шийдвэрлэв.
Мөн компани 2010 оноос хойш жил бүр ногдол ашиг зарлаж байгаа бөгөөд ногдол ашгийг ҮЦТТТХТөвөөр зуучлуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны хадгаламжийн данс руу шилжүүлэх замаар тарааж байгаа талаар болон 2016 оны 1 сарын 21 өдрийн ТУЗ-ийн тогтоолоор хувьцааны нэгж тутамд 140 төгрөгийн ногдол ашиг зарласан тухай мэдэгдэж, ногдол ашгийг 2016 оны 10 сарын 1 өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны хадгаламжийн дансанд шилжүүлүүлэхээ зарлалаа. Ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах хүсэлтэй хувьцаа эзэмшигчид 6 сарын 1 өдрөөс эхлэн компани дээр бичиг баримттайгаа ирж авч болох юм. shareholders_meeting_04_2016

ГОВЬ ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2017/02/13

“ГОВЬ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №2 тогтоолын дагуу компанийн 2016 оны цэвэр ашгаас […]

Дэлгэрэнгүй

ГОВЬ ХК ЭРЭЭН ХОТОД САЛБАР ДЭЛГҮҮРЭЭ НЭЭЛЭЭ

2017/01/18

Энэ сарын 13-ны өдөр “Говь” ХК Эрээн хотын их дэлгүүрт албан ёсны салбар дэлгүүрээ нээлээ. Өнгөрөгч оны 11-р сард Германы […]

Дэлгэрэнгүй

“Говь” ХК: Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

2017/01/11

“Говь” ХК тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болох принттэй шаалиа шинэ технологиор үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулаад байгаа билээ. Бид уг бүтээгдэхүүнээрээ […]

Дэлгэрэнгүй

ГОВЬ ХК БЕРЛИНД САЛБАР ДЭЛГҮҮРЭЭ НЭЭЛЭЭ

2016/11/28

“Говь” ХК дэлхий даяар байрлах салбар дэлгүүрүүдийнхээ тоог нэмж Герман улсад албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ сарын 21-ны болсон нээлтийн […]

Дэлгэрэнгүй