by

хувьцаа эзэмшигчдэд

Мэдээлэл

ГОВЬ ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
2017/02/13

“ГОВЬ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №2 тогтоолын дагуу компанийн 2016 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 200 төгрөг буюу нийт 1,560,225,000 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээ 42.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ногдол ашгийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн өдрөөр Говь хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгаа нийт хувьцаа эзэмшигчдэд олгох болно.

Компанийн зарласан ногдол ашгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчдэд хүссэн үед нь компани дээрээ бэлэн мөнгөөр эсвэл харилцах дансанд нь шилжүүлэх замаар чирэгдэл багатай арга хэлбэрээр саадгүй олгохоор болсныг мэдэгдэж байна.

 

“ГОВЬ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО /2018.04.17/

2018/04/19

Говь ХК Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг 2018 оны 4 сарын 17-ны өдрийн 14:00 цагт компанийн Төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” гэр […]

Дэлгэрэнгүй

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

2018/03/12

ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 сарын 17-ны өдрийн 14:00 цагт […]

Дэлгэрэнгүй

“ГОВЬ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2018/02/02

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД Говь ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 сарын 2-ны өдрийн №4 тоот тогтоолын дагуу […]

Дэлгэрэнгүй