by

Франчайзинг

Бидний тухай

ГОВЬ – ТҮНШЛЭЛ

“Говь” ХК-ийн салбар дэлгүүрийг өөрийн амьдарч буй улс орондоо нээх боломжийг танд олгож байна.

Манай компани өнөөдөр гадаадын зах зээлд дэлхийн 30 гаруй орны 180-аад харилцагчиддаа “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор 100% ноолууран, тэмээний ноосон бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Одоогийн байдлаар Бельги, Швейцарь, Чех, Швед, БНХАУ зэрэг улсуудад “Говь” ХК-ийн салбар дэлгүүрийг нээн ажиллуулж байна.

Франчайзинг нөхцөлүүд болон бидний дэмжлэг

Говь нэрийн дэлгүүр нээх үндсэн шаардлага
Онцгой эрхт франчайз дэлгүүр Франчайз дэлгүүр Мульти брэнд дэлгүүр
Аж ахуйн нэгж 2 жилийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай компани 1 жилийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай компани Компани болон хувь хүн
Дэлгүүрийн хэмжээ 100m2 багагүй 50m2 багагүй -
Нэг жилд Говь үйлдвэрээс авах худалдан авалтын дүн $200,000 $50,000 -
   
Бидний дэмжлэг
Дэлгүүрийн хаяг хийж өгөх
Бүтээгдэхүүний үнэ Жижиглэнгийн үнээс 40% хүртэл хөнгөлөлттэй Жижиглэнгийн үнээс 40% хүртэл хөнгөлөлттэй Жижиглэнгийн үнээс 30% хүртэл хөнгөлөлттэй
Дэлгүүрийн зохион байгуулалт, өрөлт хураалт, менежментэд зөвлөгөө өгөх
Таны дэлгүүрийн хаягийг Говь вэбсайт, каталог, тохимол дээр хэвлэх сурталчлах
Тараах материалаар хангах
Зар сурталчилгаанд ашиглах зураг болон видео бичлэгээр бүрэн хангах
Говь брэндийн сав баглаа боодлоор үнэгүй хангах
Бэлгийн хайрцаг үйлдвэрийн  өртгөөр нийлүүлэх

Шаардлагууд

  • Тухайн гадаад оронд албан ёсны оршин суух эрхтэй байх
  • Бизнесийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн чадамжтай байх
  • Дэлгүүр нээн ажиллуулах, барааны татан авалт, маркетинг, бизнес менежмент, эрсдэл болон бусад холбогдох зардлыг даах чадвартай байх /дэлгүүрийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, эхний ээлжийн бүтээгдэхүүн татан авалт 1м2-д 1000 ам. доллар/
  • Дэлгүүр нээх улс болон хотын эдийн засаг, хууль зүйн орчны талаар хангалттай мэдээлэлтэй байх
  • Ноолууран бүтээгдэхүүний хувьд зөвхөн “Говь” ХК-ийн бүтээгдэхүүнийг зарах

Дэлгүүр нээх шат дамжлага

Дэлгүүр нээх хүсэлт гаргах Хүсэлт гаргах

1. Тухайн дэлгүүр нээх хүсэлт гаргасан бүс нутагт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр орших суугч байх
2. Бие даан үйл ажиллагаа явуулах хууль, эрхзүйн бүрэн чадамжтай байх
3. Санхүүгийн хувьд дэлгүүр нээх хангалттай эх үүсвэртэй байх
4. Бараа бүтээгдэхүүн захиалах, борлуулах болон дэлгүүрийн марркетинг хийх чадвартай байх
5. Эрсдлийг даах болон холбогдох бусад зардлыг нөхөх чадамжтай байх
1. Дэлгүүрийн гадна, дотор талын болон план зураг
2. 2 жилийн санхүүгийн тайлан
3. Компанийн гэрчилгээ

Гэрээ байгуулахад шаардагдах материал Материал бүрдүүлэх

Захиалга өгөх Захиалга өгөх

1. Загварын зураг, хэмжээний хүснэгт, захиалгын хуудсыг бүрэн гүйцэт бөглөсөн байх
2. 50% урьдчилгаа төлбөр төлсөн байх
100м2 дэлгүүрийн зохион байгуулалтын жишээ загвар Жич: Бүс нутгийн онцлогоос хамааран дэлгүүр нээхэд шаардагдах хөрөнгө оруулалт харилцан адилгүй байна.
Хамтран ажиллах болон франчайзингийн эрхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг Та export@gobi.mn хаягаар холбогдож лавлана уу.

Дэлгүүр нээх Дэлгүүр нээх



Франчайз компани