by

Ноолуурын орон

Бидний тухай

БАЙГАЛИЙН УРАМ ЗОРИГ

Дэлхийн хамгийн том эзэнт гүрний төв байсан Монголыг өндөрлөг газар, эрс тэс цаг агаар, хязгааргүй уудам тал нутаг илэрхийлдэг. 3 сая гаруй хүн амтай, 1,564,116 хавтгай дөрвөлжин километр, далайн түвшнээс дээш 2,000м өндөрт орших Монгол улс олон зууны тэртээгээс уламжлагдан ирсэн нүүдлийн ёс заншил байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахыг зааж, сургасаар ирсэн нь байгалийг онгон төрхөөр нь хадгалахад нөлөөлжээ. Орчинтойгоо уялдан амьдрах энэ зохицол нь Монголын нүүдэлчин ард түмнийг дэлхийн цаг уурын хамгийн хүнд хэцүү нөхцөлд тэсэн үлдэж, бүр цаашлан өргөжин дээшлэх гол шалтгаануудыг нэг болсон юм.

 

ДУУСАШГҮЙ ТАЛ НУТАГ,

МӨНХ ХӨХ ТЭНГЭР,

НҮҮДЛИЙН ЯМААН СҮРЭГ

Эрс тэс цаг агаарт гайхалтай дасан зохицсон Монгол ямаанаас хамгийн ховор, хамгийн дээд зэргийн ноолуурыг гарган авдаг. Тэдний урт ширүүн хялгасаар бүрхэгдэн хамгаалагдсан ноолуурын нарийн ширхэг нь агаарыг брьж, дулааныг бүрэн хадгалдаг ажээ. Монголын байгалийн онцлог ямааг ийнхүү мятрашгүй тэмцэг болгон хувиргасан юм. Далайгаас хол, өндөрлөг газар оршиж, хойд зүгээс Сибирийн хүйтэн агаар ирдэг тул Монголын өвөл асар хүйтэн мөн хуурай байдаг. Энэ хатуу ширүүн өвөл Монгол ямааг жил бүр өөрийн дулаан хүрэм болох ноолуурыг бий болгоход хүргэдэг байна.

Харин 3-р сард хавар ирж, хүйтний эрч сулрахад ямааны ноолуур гуужиж эхэлдэг. Яг энэ үеэр “Говь” ХК-ийн төлөөлөгчид Монголын агуу уудам нутгаар өртөөчлөн явж, үнэт түүхий эд ноолуурыг нутгийн малчдаас авах аянд морддог билээ. Зуны улиралд малчид ямаан сүргээ эх нутагтаа эрх чөлөөтэй нүүлгэн бэлчүүлж, үржил шимт зэрлэг өвсөөр тэжээдэг. Энэ бэлчээр нь 100% органик бөгөөд элдэв бордоо, шавьж амьтны хоргүй, цэвэр байдаг юм. Харин  зуны богино сарууд ирэх өвлийн хүйтэнд бэлдэх чухал бэлтгэл үе болдог аж.

pisati-beniamino-03

22 саяар тоологдох Монгол ямаа дэлхийн ноолуурын 40 хувийг хангадаг хэдий ч байгалийн гаралтай энэ ноолуур ховор, нандинд тооцогддог юм. Цайруулаагүй, будаагүй Монгол ямааны ноолуур нь дэлхийн өөр хаана ч байхгүй байгалийн үндсэн 4 өнгөтэй.

 

 

 

Цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор өнгүүд Монгол ямааны зонхилох зүс бөгөөд өнгө бүр өөрийн гэсэн онцлог содон төрхийг агуулдаг.

БОР НООЛУУР

Монголын баруун хэсгээр Алтайн нуруунд оршдог. Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл аймгууд бор өнгийн ноолуурыг гаргадаг хар зүсмийн ямааны нутаг юм. […]

ХӨХ СААРАЛ НООЛУУР

Дэлхийн хамгийн ховор ноолуурын өнгө бол хөх саарал. Хөх саарал өнгийн ямаа зөвхөн Монголд байдаг бөгөөд Монгол ямааны ердөө 2 […]

ЦАЙВАР ШАРГАЛ НООЛУУР

Цайвар шаргал өнгө хамгийн элбэг байдаг. Монголын ямааны бараг 60 хувийг эзлэх энэ өнгө мөн бүх аймгаар тархсан байдаг. Дулаан, […]

ЦАГААН НООЛУУР

Цагаан өнгө нийт Монгол ямааны 20 хүртэлх хувийг эзэлдэг ажээ. Тэдний ихэнх нь Монголын өмнөд бүс болох Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай […]

Байгалийн 4 өнгөөс 1200 болон хувирахуй  

Монгол ямааны ноолуур нь цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор гэсэн байгалийн 4 өнгөтэй байдаг.Байгалийн 4 өнгий “Говь” ХК нь Монгол ямааны байгалийн 4 өнгийг цайруулж, будаагүй органик бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхээс гадна 1200 төрлийн өнгөний сонголтоор боловсруулан хэрэглэгчиддээ хүргэж байна.

зураг – олон өнгийн ноолууран бүтээгдэхүүн, эсвэл утас