by

Компани

ГОВЬ ХК-ийн тухай

Бидний тухай

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол ямааны 100% ноолуур болон тэмээний ноосыг ашиглан дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ. 1600 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн “Говь” ХК жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

Холбоо барих

Улсын бүртгэлийн дугаар: 9010001061 Регистрийн дугаар: 2076357 Үүсгэн байгуулагдсан огноо: 1981 оны 09 сарын 05-ны өдөр Нийт хувьцааны тоо: 7,801,125 Үйл ажиллагааны чиглэл: Ямааны ноолуур, тэмээний ноосонд боловсруулалт хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэх Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, өөрийн байр-0. Утас: +(976) 70139977 Факс: +(976) 70143081

Түүх

2016

YAMA брэндийг зах зээлд нэвтрүүллээ

2015

Японы Lapine компанитай хамтран хамтран ажиллаж байна

2014

Бельгийн Брюссель болон Швейцарийн Женев хотод салбар дэлгүүрээ нээснээр

2013

Сүлжих болон хялгас ялгах, самнах технологийг шинэчлэн, үйлдвэрлэлийн хэмжээнд нийт 5,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.

2012

Gobi-Mongolian Organic Cashmere брэндийг худалдаанд гаргалаа.

2011

Тоног төхөөрөмжийн шинэтгэл, өргөтгөлд зориулж, 7,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв

2010

Монголын ноолуурын салбарт анх удаагаа Принт технологийг нэвтрүүллээ

2009

Японы Токио хотод өөрийн салбар дэлгүүрээ нээлээ.

2008

Үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөв.

2007

2004

Герман улсад өргөтгөл хийв

2000

Будах үйлдвэрийн техник, технологидоо олон улсын чанарын ISO-1004 тэмдэгтийг нэвтрүүллээ.

1999

30 гаруй оронтой түншийн харилцаа

1997

Монголд анх удаа ноос ноолууран өргөн хөнжил

1995-1996

Монгол улсад анх удаа олон улсын чанарын ISO-9001:2000 тэмдэгтийг нэвтрүүллээ.

1994

ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэв

1991

ISO-9000 тэмдэгтийг үе шаттайгаар нэвтрүүлэв

1989-1990

Говь комбинат улсын нийт чөлөөт валютын орлогын 70 хувийг дангаараа бүрдүүлж байв.

1986-1992

1987-1989

Япон улсын SET-092 сүлжих машиныг үйлдвэрт суурилуулав

1980-1985

1981.09.05

Говь” үйлдвэр үүд хаалгаа анх нээв.

1979-1981

пон улсад 78 инженер техникийн ажилтнуудыг 3 сарын хугацаагаар суралцуулав

1979-1980

Үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусав.

1978.08.25

“Говь” үйлдвэрийн барилгын шавыг тавив

1977

1976

Тансаг зэрэглэлийн YAMA брэндийг зах зээлд нэвтрүүллээ  
Пальто, пиджакны үлгэр суулт, оёдлын болон материалын чанарыг цоо шинэ технологийн дэвшилд хүргэх зорилгоор Японы Lapine компанитай хамтран  хамтран ажиллаж байна.
  • Бельгийн Брюссель болон Швейцарийн Женев хотод салбар дэлгүүрээ нээснээр, гадаад зах зээлд нийт 47 салбар дэлгүүртэй болов.
  • Будах үйлдвэрийг бүрэн автоматжуулж, ээрмэл утасны агуулахыг 2 дахин өргөтгөж, 50тн-ийн багтаамжтай болгов.
  • Нэхмэл болон  принтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэв.
  • Монголд анх удаа хамгийн нарийн утсаар ваксдаж нэхдэг технологийг нэвтрүүлэв
  • Сочи -2014 өвлийн олимпод оролцох баг тамирчдыг ивээн тэтгэлээ.
 
  • Сүлжих болон болон хялгас ялгах, самнах технологийг шинэчлэн, үйлдвэрлэлийн хэмжээнд нийт 5,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.
  • Сүлжмэлийн машины шинэ технологи болох Whole Garment буюу оёдолгүй сүлжмэл бүтээгдэхүүн сүлжих машинуудыг суурилуулав.
  • Gobi-Mongolian Organic Cashmere болон Хямдралын дэлгүүрийг шинээр нээв.
  • IFF-JFF БОЛОН Panorama, Фестиваль моды, Import Goods Fair зэрэг Япон, Герман, ОХУ, Солонгос, Хятад зэрэг улсуудад зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд амжилтай оролцсон.
  • Европын сонгомол хээтэй Баракко загварын драпан оёмол бүтээгдэхүүнийг 5 төрлөөр үйлдвэрлэж, Шилдэг бүтээгдэхүүнээр шалгарав
 
 
  • Монгол ямааны ноолуурын үндсэн дөрвөн өнгийг цайруулж, будахгүйгээр байгалийн өнгөөр нь бэлэн бүтээгдэхүүн болгох Gobi-Mongolian Organic Cashmere брэндийг худалдаанд гаргалаа.
 
  • Gobi by Saverio Palatella 2012 оны Намар, Өвлийн 100% ноолууран шинэ коллекцио гаргав.
  • Тоног төхөөрөмжийн шинэтгэл, өргөтгөлд зориулж, 7,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв
  • Монгол улсад 6 нэрийн барааны дэлгүүрийг шинээр нээв
  • Үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэн, шинээр 300-аад ажлын байрыг зарлалаа.
Монголын ноолуурын салбарт анх удаагаа Принт технологийг нэвтрүүлэн, ноолуур дээр зургийг барлан буулгадаг технологитой боллоо.
  • Японы Токио хотод өөрийн салбар дэлгүүрээ нээлээ.
  • Италийн “VVA Consulting Company”-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
 
  • Говь Үйлдвэрт техник, технологийн шинэчлэлтүүдийг үе шаттайгаар хийж, Итали, Япон, Швейцарийн тоног, төхөөрөмжүүд суурилууллаа
   
  • Говь үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрийн барилгын дизайныг Японы алдарт архитекторч Сайко Кейчиро шинээр хийж, дэлгүүр зургадугаар сард нээлтээ хийлээ. 
 
  • Япон улсын Shima Seiki брэндийн өндөр хүчин чадал бүхий компьютерийн бүрэн удирдлагатай сүлжих SSG122SV маркийн машин, ээрэхийн үйлдвэрт Итали улсын Stalam болон 66-DD 14G Conti Complett брэндийн машинуудыг суурилуулан үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөв.
   
“Говь” үйлдвэрийн төрийн мэдлийн хувьцааг Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар “ЭФ СИ АЙ” ХХК худалдан авав.
Герман улсын Stoll үйлдвэрийн компьютерийн удирдлага бүхий сүлжих машинаар өргөтгөл хийв.        
 
  • Утас будах технологи болон орчин үеийн компьютерийн системд холбогдсон сүлжих машинуудыг суурилуулав.
  • Будах үйлдвэрийн техник, технологидоо олон улсын чанарын ISO-1004 тэмдэгтийг нэвтрүүллээ.
   
Гадаад зах зээлээ өргөжүүлэн 30 гаруй оронтой түншийн харилцаа тогтоож, АНУ-ын зах зээлд анх удаа 45,000 ширхэг бүтээгдэхүүн нийлүүлэв.
 
  • Монголд анх удаа ноос ноолууран өргөн хөнжил, ноолууран давуу, драп, нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэх “Говь-2″ үйлдвэрийг ашиглалтанд хүлээн авав.
   
 
  • Итали улсын технологи тоног төхөөрөмжөөр ээрмэл, нэхмэл, сүлжих үйлдвэрийн өргөтгөлийг хийж, 8.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийв.
  • Монгол улсад анх удаа олон улсын чанарын ISO-9001:2000 тэмдэгтийг нэвтрүүллээ.
   
 
  • Япон улсын Shima Seiki брэндийн компьютерийн удирдлагатай сүлжих машиныг суурилууллаа
  • ISO 9001  Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, №1 гэрчилгээг гардан авлаа.   
Олон улсын стандарт ISO-9000 тэмдэгтийг үе шаттайгаар нэвтрүүлж, олон улсын чанарын цом болон гэрчилгээг Монгол улсаас анх удаа авсан.
Говь комбинат улсын нийт чөлөөт валютын орлогын 70 хувийг дангаараа бүрдүүлж байв.
Биеийн тамирын заал, ажиллагсдын сувиллын газар, хүүхдийн цэцэрлэг,  152 айлын орон сууцыг ашиглалтанд оруулав.
Компьютерийн автомат удирдлага бүхий Япон улсын SET-092 сүлжих машиныг үйлдвэрт суурилуулав
  Япон улсын дээд сургуульд анхны оюутан Р.Жигжид, П.Ганхуяг нар суралцав.    
Говь” үйлдвэр үүд хаалгаа анх нээв.
Инженер, техникийн ажилтнуудын Япон улсад 78 инженер техникийн ажилтнуудыг 3 сарын хугацаагаар суралцуулав
Үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусав.      
“Говь” үйлдвэрийн барилгын шавыг тавив
Улаанбаатар хотноо ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Монгол-Японы Засгийн газрын хэлэлцээрийг байгуулав.
Монголд анх удаа ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр ашиглалтанд оров.