by

Брэндүүд

ГОВЬ ХК-ийн тухай

100% ноолууран пальто

“Говь” ХК түүхий эдээ дэлхийд тэргүүлэгч Итали технологиор боловсруулж, 65 жилийн туршлагаар шалгарсан Японы №1 оёдлын технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд байна. Мөн гадар болон дотрын материалаас эхлээд товч, цахилгаан хүртэлх деталь бүрт онцгой анхаарч, хамгийн чанартай бүхнийг шингээсэн дээд зэргийн тансаг пальтог санал болгож байна.

Танилцах

Органик

Говь ХК үйлдвэрлэлийн аль ч шатанд Монгол ноолуурын органик байдлыг алдагдуулдаггүй. Будаагүй, цайруулаагүй Gobi-Mongolian Organic cashmere брэндийн бүтээгдэхүүн органик материалын онцгой төлөөлөл юм.

Танилцах

YAMA CASHMERE

Монголын ноолууран хувцасны салбарт тансаг зэрэглэлийн цоо шинэ брэнд төрөн гарлаа. “Говь” ХК-ийн шинэ бүтээл болох энэхүү Yama брэндийн анхны коллекцийг дэлхийд алдартай Итали дизайнер зохион бүтээсэн юм.

Танилцах

ГОВЬ-МАЗААХАЙ БРЭНД

Монгол орны говь нутагт амьдардаг, нэн ховордсон МАЗААЛАЙ-г хамгаалах, сурталчлах  үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор, МАЗААХАЙ хүүхдийн коллекцио худалдаанд гаргасан билээ. Мазаахай коллекцийн онцлог нь таны хүүхдийн хөдөлгөөнд саадгүй, дулааныг тэнцвэржүүлдэг учраас дааруулахгүй, хөнгөн, зөөлөн учраас хүүхдэд хамгийн ээлтэй.

Танилцах

КЛАССИК ЦАМЦ

Өдөр тутам өмсөхөд тохиромжтой Basic загварын коллекциудаа жил бүрийн Хавар/Зуны  болон Намар/Өвлийн улиралд зориулж, шинэчлэн танилцуулдаг. “Говь” ХК 2014 онд “Whole Garment” технологийг нэвтрүүлснээр, оёдолгүй сүлжмэл хувцсыг хэрэглэгчиддээ санал болгож байна.

Танилцах

SUMMER LIGHT CASHMERE

Хөнгөн, нимгэн, зөөлөн, гэрэлтсэн… Энэ бол зуны ноолуур. Хамгийн нарийн 100% ноолууран болон торгоны холитой утсаар сүлжсэн эдгээр хувцаснууд нь агаарын солилцоо сайтай байдгаараа давуу талтай.

Танилцах

ҮНДЭСНИЙ ЗАГВАР

Жил бүр үндэсний уламжлалт Цагаан сар болон  Наадмын баярт зориулан цоо шинэ загваруудаа толилуулдаг бөгөөд үндэсний хэв маягийг орчин үеийн загвартай төгс хослуулсан төдийгүй хөнгөн, нимгэн, илүү өнгөлөг байдгаараа давуу талтай.

Танилцах

ТОРОМНЫ НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

Торомны ноос нь ширхэгтийн хувьд ноолууртай адил нарийн зөөлөн бөгөөд торомны ноосон бүтээгдэхүүн нь өмсөхөд хөнгөн, эдэлгээ даах чанартайн дээр өнгийн хувьд содон сонголт болдог.

Танилцах