by

Ажлын байр

Бидний тухай

Хүний нөөц

“Говь” ХК-ийн чадварлаг 1,500 гаруй ажилтан монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах үйлсэд нэгдэж, нэг баг болон ажиллаж байна. Бид 2018 онд 100% ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд №1 болох зорилт тавин ажиллаж буйг дуулгахад таатай байна.

ЯАГААД “ГОВЬ” ХК-ИЙГ СОНГОХ ВЭ?

  • Ажлын тав тухтай таатай орчин, эрч хүчтэй, чадварлаг, эвсэг хамт олон
  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх
  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал, ахуй амьдралаа дээшлүүлэх нэмэлт боломжууд
  • Өсөн дэвших боломж
  • Ажилтныг сургах, хөгжүүлэх бодлого
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгал
  • Тэтгэмж, тусламж
  • Эрүүл мэндийн үзлэг
  • Спорт заал
  • Номын сангийн үйлчилгээ

 

ЧӨЛӨӨТ ЦАГТ ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Манай компани байгууллагын соёлыг бэхжүүлэх, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх, хөгжүүлэх зорилгоор олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүнд:

  • Олон төрөлт спортын наадам
  • Нийт ажилтнуудын зуны амралт зугаалга
  • Спорт зааланд тоглох
  • Эх орны үзэсгэлэнт байгальд аялал зохион байгуулах
  • Цасны баяр, шинэ жил, эмэгтэйчүүдийн баяр, хүүхдийн баяр, ахмадын өдөр гэх мэт тэмдэглэлт үйл ажиллагаануудад зориулсан арга хэмжээ

Бүрдүүлэх материал

  • “Говь” ХК-ийн ажилд орох өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 1% цээж зураг
  • Мэргэжлийн үнэмлэх, дипломны хуулбар

Ерөнхий шаардлага

  • Шинийг эрэлхийлэгч, идэвхи санаачлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Үнэнч, шударга ажилдаа хариуцлагатай
  • Харилцааны соёлтой
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг
  • Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

Нээлттэй ажлын байр

Ажлын байр 1 тест

Энэ ажлын байх нь тест болно. 2016.11.25 хүртэл
CV илгээх

Tүгээмэл асуулт харуилт

Сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авч болох вэ?

Та манай компанийн хүний нөөцийн хэлтэсийн hr@gobi.mn хаягаар холбогдон тодруулж болно.

Ярилцлагад орохдоо би ямар материалууд бүрдүүлж очих ёстой вэ?

Та анхан шатны ярилцлагад ирэхдээ 1 хувь цээж зураг, өөрийн бэлэн CV эсвэл “Говь” компанийн анкетыг hr@gobi.mn хаягаар илгээх эсвэл авчрах буюу байгууллага дээр ирж бөглөх боломжтой.

Сонгон шалгаруулах үе шатны талаар цаг тухайд нь мэдээлэх боломжтой юу?

Таны анкетыг хүлээж авсаны дараа анкетыг хүлээж авсан тухай автомат хариу захиаг таны и-мэйл хаягаар явуулна. Зөвхөн анкетын шалгаруулалтаар тэнцсэн ажил горилогчдыг ярилцлагад дуудах ба ярилцлага хийх газар, цагийг танд утсаар мэдэгдэнэ.

Сонирхсон хүссэн ажлаас өөр тохирох нээлттэй ажлын байр байвал санал болгох уу?

Бид таны анкетыг хүлээн авч судлах болон ярилцлага хийх явцдаа ажил горилогчийн чадварыг давхар дүгнэдэг. Үүний үр дүнд таны чадварт нийцсэн тохирох ажлын байр байвал санал болгоно.

Хэрэв би ажилд орох бодлоо өөрчилсөн тохиолдолд өөрийн анкет болон бусад мэдээллээ буцаан авч болох уу?

Ажил горилогчийн ажилд орохыг хүссэн анкет болон хавсаргасан материалыг буцаан олгохгүй.

Танай компанид өгсөн хувийн мэдээлэл нууцлалтай хадгалагдаж чадах уу?

Манай компани бизнесийн ёс зүйг баримтлан ажилладаг тул ажил горилогчийн явуулсан бүхий л мэдээллийг чанд нууцлан архивлан хадгалдаг.

Тухайн ажлын байранд ажиллах сонирхол, чадвартай гэж өөрийгөө үнэлж байгаа ч туршлага хараахан хуримтлуулж амжаагүй бол СV илгээж болох уу?

Туршлага гэдэг бол тухайн ажил горилогчийн давуу тал мөн. Гэхдээ өөртөө итгэх итгэл гэдэг бол бүхнээс чухал учраас СV- гээ илгээхийг зөвлөж байна. Учир нь манай компани туршлага хараахан хуримтлуулж амжаагүй байгаа ч тухайн чиглэлээрээ мэргэшин суралцсан, тэмүүлэл зүтгэлтэй, зөв хандлагатай олон залуусыг сонирхсон ажлын байранд нь ажилд авч, тэд маань ч амжилттай ажиллаж байгаад бид баяртай байдаг.


 

Холбоо барих утас: 99903515, 99053813