ГОВЬ ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС

Бидний бахархал:

Говь ХК нь 1981 онд үүсгэн байгуулагдсан ба 2007 оны 07 сард төрийн өмчөөс хувийн өмчид шилжсэнээс хойш хувцас загварын түүхэнд цоо шинэ өнгө төрхийг нэмсээр байна. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн ТОП 5 компанид зүй ёсоор тооцогддог Говь ХК нь өнөөдрийн байдлаар 2,100 гаруй чадварлаг ажилтнуудаар багаа бүрдүүлэн үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлэн ажиллаж байна.

Ноолуурын түүхий эд бэлтгэхээс бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100 хувь Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр учраас бид Монгол инженер, Монгол мэргэжилтнүүд, Монгол иргэдээ ажиллуулах хүсэл сонирхолтой бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг 100 хувь Монгол хүн гардан гүйцэтгэж байгааг дуулгахад таатай байна.

Говь ХК-ийн ололт, амжилт бүхэн нийт ажилтнуудын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн, хэрэглэгч харилцагч бүрийн маань итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Бид өөрсдийн эрч хүчтэй, чадварлаг, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй хамт олноороо үргэлж бахархдаг.

Та Говь ХК-д ажилласнаар:

  • Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн ТОП 5 компанийн нэг төдийгүй ноолууран пальто, пиджак үйлдвэрлэлээрээ дэлхийн №1 компанийн ажилтан болно.
  • Ажлын таатай орчин нөхцөлд эерэг хандлагатай, чадварлаг, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллана.
  • Албан тушаалын өргөн цар хүрээнд хөрвөн ажиллаж олон талын туршлага, мэдлэг хуримтлуулах боломжтой болно.
  • Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлснээр албан тушаал дэвшиж, залгамж халаа болон бэлтгэгдэх боломжтой.
  • Бүтээлч санаачлага, ажлын гүйцэтгэлээ шударгаар үнэлүүлж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдах боломжтой болно.
  • Гадаад улс оронд үйл ажиллагаа явуулж буй дэлхийд танигдсан компаниудаас туршлага судлаж, гадаадад урт болон богино хугацааны сургалтуудад хамрагдах боложмтой.
  • Таван богд групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжтой болно.

Говь ХК нь цалингаас гадна олон төрлийн хөнгөлөлт хангамжуудыг ажилтнууддаа олгодог. Жишээлбэл,

Хөнгөлөлт:

  • Ажилтнууддаа тав тухтай цайны газартаа өглөө, өдөр, оройн цай, хоолоор үнэгүй үйлчилдэг.
  • Гар утас болон суурин утасны ярианы төлбөрийн хөнгөлөлт эдлэхээс гадна албан хэрэгцээнд ашиглах унаагаар үйлчилдэг.
  • Ноолууран бүтээгдэхүүн үйлчилгээг хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан авах боломжтой.
  • 4 чиглэлд ажилчдын автобусаар үнэгүй үйлчилдэг.
  • Компанийн дотуур байртай

Эрүүл мэнд:

  • Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч үйлдвэрийнхээ дэргэд эмнэлэгтэй ба тус эмнэлгээр эрүүл мэндийн анхны тусламж, цагийн эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Мөн бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг.

Даатгал:

  • Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгалд хамруулдаг.

Тэтгэмж, тусламж:

  • Бид ажилтнуудынхаа Говь ХК-ийн ололт, амжилт бүхэн нийт ажилтнуудын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн, хэрэглэгч харилцагч бүрийн маань итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Бид өөрсдийн эрч хүчтэй, чадварлаг, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй хамт олноороо үргэлж бахархдаг.нийгмийн асуудалд анхааран гэр бүлээ батлуулсан, хуримаа хийсэн, гэнэтийн осол, ар гэрийн гачигдал гэх мэт амьдралын баяр, гуниг тохиосон мөчүүдэд нь хамтдаа байж мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

Шагнал, урамшуулал:

  • Жил бүр компанийн хэмжээнд амжилт бүтээлээрээ манлайлж тэргүүлсэн өндөр гүйцэтгэлтэй, манлайлагч ажилтнуудаа шалгаруулан “Хөдөлмөрийн аварга” болон “Оны шилдэг ажилтан”-уудыг гадаад улсад аялах эрхийн бичгээр шагнаж мөнгөн урамшуулал, өргөмжлөлөөр урамшуулдаг.
  • Олон жил компанидаа үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан ажилтнуудаа салбарын болон төрийн засгийн одон медальд тодорхойлон хөдөлмөр бүтээлийг нь дэмжин урамшуулдаг.
  • Компанийн борлуулалтын үр дүнгээс хамаарч хагас жилд болон жилийн эцэст үр дүнгийн урамшууллыг олгодог.

Спорт:

  • Ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв зохистой, идэвхтэй өнгөрүүлэх зорилгоор үйлдвэрийн дэргэдэх спорт зааланд ажилтнуудыг үнэ төлбөргүй тоглуулдаг.
  • Мөн бид Soyol Welness төвтэй хамтран хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ авах боломжийг ажилтнууддаа олгодог.
  • Уулын явган аялал хийх болон дугуй унах сонирхолтой ажилтнууд хамтран аялал зохион байгуулдаг.

Цалингийн зээл:

  • Бид “Худалдаа хөгжлийн банк”-тай хамтарч ажилладаг бөгөөд ажилд шинээр орж, 6 сар тогтвортой ажилласан ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан “Худалдаа хөгжлийн банк”-аас цалингийн зээл авах боломжтой.

Цэцэрлэг:

  • Ажилтнуудынхаа сэтгэл тайван ажиллах бололцоог хангах зорилгоор Амила цэцэрлэгтэй хамтран ажилладаг бөгөөд бага, дунд, ахлах бүлгийн ангиудад харъяалал харгалзахгүй ажилтнуудынхаа хүүхдүүдийг 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулдаг.

Номын сан:

  • Ажилтнууддаа өөрөө бие даан сурч, хөгжих боломжийг олгох зорилгоор компанийн номын сан ажиллуулдаг бөгөөд өөрийн хүссэн номоо захиалан, унших боломжтой.

Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
ЧАНАР ШАЛГАГЧ 2019-07-31 2019-08-15
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР 2019-05-14 2019-05-31
ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЕНЕЖЕР 2019-08-01 2019-08-31
ЖОЛООЧ 2019-07-31 2019-08-11
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН /ДЭЛГҮҮР/ 2019-07-31 2019-08-15
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ 2019-08-01 2019-08-20
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР /АНГЛИ/ 2019-07-31 2019-08-15
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР /ГЕРМАН/ 2019-07-31 2019-08-15
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНЖЕНЕР 2019-07-31 2019-08-15
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
ҮЙЛЧЛЭГЧ 2019-07-31 2019-08-15
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
Ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
ВЕБ ХӨГЖҮҮЛЭГЧ /Front end/ 2019-09-11 2019-10-01
UI/UX Designer 2019-09-11 2019-10-01

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ:

1. Анкет хүлээн авч шалгаруулалт хийх /цаасан болон онлайн/

2. Ярилцлагад урих

3. Мэргэжлийн болон ур чадварын шалгалт авах /Ажлын байрны онцлогоос хамаарна/

4. Шийдвэрлэх ярилцлага /Ажлын байрны онцлогоос хамаарна/

5. Ажлын санал тавих

Бидэнтэй холбоо барих:

Гар утас: 9990-2357, 9990-2354

И-мэйл хаяг: hr@gobi.mn

Фейсбүүк хуудас: Говь ХК Хүний нөөцийн хэлтэс

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь ХК-ийн байр

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Говь ХК нь Монголчуудын бахархал болсон ноос ноолуураар чанар, дэгжин байдлыг илэрхийлэхүйц хувцсыг урласаар 38 жилийг ардаа үлдээжээ. Засгийн газрын эзэмшилд 30 жил байсан Говь компани нь 2007 оны 7 сард хувьцаат компанийн замналаар явж, хувцас загварын түүхэнд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн. Говь брэндийн чанар, сэтгэл татам чанарыг хэрэглэгчдэд таниулах зорилгоор ажиллаж, үйлдвэрлэл, дизайны өвөрмөц шийдлээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор багтжээ. Бид 2100 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэж, ноолуурын түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.